Sunday, November 30, 2008

Сургуулийн блог нэрээ өөрчиллөө

Манай сургуулийн веблогны нэр нь өөрчлөгдөж http://www.e-1s.blogspot.com боллоо. Өмнөх нэр нь шаардлага хангахгүй байсан учир ийнхүү солилоо. Одоогийн энэ нь цээжлэхэд амархан бас богинохон болохоор таалагдах байх гэж бодож байна.

Дэлгэрэнгүй унших...

Friday, November 28, 2008

Хөгжилтэй тоглоомнууд


За ангийнхаа банди нарт зориулж энийг орууллаа. Happy Tree Friends гээд цуврал киног нь чадвал оруулнаа.































































Дэлгэрэнгүй унших...

Шүлэг...


За энэ уран зохиол дээр асуугдах шүлэгнүүд шүү...

Б.Явуухулан: Алаг дэлхийд төрсөн минь ...

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ vрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хvлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай

Гэргий /Б.Явуухулан/


Ханилах тусмаа хөөрхөн ааштай
Хар нүдэн чи-миний гэргий!
Насжих тусмаа улам л намбатай
Найз минь чи сайхан авгай!
Өөрөөс чинь сайхан хүн алга,
Өрөөлтэй жишихийн хэрэг алга.
Өөрийг чинь олсон би азтай
Өрхийг минь татсан чи золтой.
Айл гэрийн минь түшиг чамайгаа,
Алд биений минь чимэг чамайгаа
Наран доор хайрлаж явмаар
Саран доор түшиж суумаар!
Үнэн шүү үнэн, гэргий минь итгэ,
Үнэнхүү чамдаа дассанд минь итгэ!
Айлын найрнаас ч чамдаа л яарна,
Алсын харгуйгаас ч чамдаа л яарна!
Хаа ч явсан сэтгэл минь гэртээ,
Харуулдан хүлээгч хань чамдаа!
Гэртээ ирэхэд гэр минь гэгээтэй.
Гэргий чамдаа би хайртай!
Үнэнийг хэлэхэд чи минь царайлаг
Үзтэл бидний амьдрал өөдрөг!
Үйлийн үргүй үрс минь хөөрхөн,
Үртэй ханьтай амьдрах сайхан!
Ууган хүү минь уул шиг өсеөд
Утаагаа үзүүлж айл боллоо
Өхөөрдмөөр хөөрхөн ач минь төрөөд
Өвөө эмээ!-гэж хэлд орлоо.
Удам угсаагаа баясан харахлаар
Улам л чамдаа хайртай болох юм
Урт насалж, нэгийг бүтээмээр
Ухаан, зориг нэмээд ирэх юм.
Үүрийн туяатай уралдан босохлоор
Үзэмжит нутаг минь улам л өнгөтэй!
Бүргэдийн далавч ургав уу гэмээр
Бидэн хоер бүрэн чөлөөтэй!
Жаргал шүү жаргал, гэргий минь итгэ,
Жарган суугаа бидэн хоёр!
Заяа тэтгэсэн Эх орондоо
Зуу дахин баярлах баяр!
Яахав, гэргий минь бид өтлөг.
Яргуй шиг үрс минь л энх өсөг!
Сайхан аав, ээж!-гэж биднийг хэлэг,
Саруул нутаг минь хараад баясаг!
 
Хандаа /Б.Явуухулан/


Царайлаг шүү царайлаг, чи минь Хандаа,
Царайны чинь сайханд үүрийн туяа атаархана, Хандаа
Учиртайхан тормойх тогос нүд чинь, Хандаа,
Улаа бутарсан царайдаа нар шиг гэрэлтэнэ, Хандаа!

Хөөрхөн шүү хєөрхєн, чи минь Хандаа
Хүзүү заамаар чинь гэгээ татна, Хандаа!
Энгэрээ түлхэх энхрийхэн цээж чинь, Хандаа,
Эр хүн надад ив ил юм шиг харагдана, Хандаа

Намбалаг шүү намбалаг, чи минь Хандаа,
Нуруу руугаа мөнгөн хар гэзэг чинь урсана, Xaндаа!
Нугын цэцэг шиг чамайгаа хараад, Хандаа,
Нутгийн би чинь мэлмэрэн мэлмэрэн гайхна, Хандаа!

Гайхмаар шүү гайхмаар, чи минь Хандаа,
Гарын чинь сайханд алтны сүр дарагдана, Хандаа!
Алга зөрүүлэн золгох бүрийд чи минь, Хандаа!
Аз жаргалын дээдийг надад бэлэглэнэ, Хандаа!

Ухаалаг шүү ухаалаг, чи минь Хандаа,
Урам сэргээх үг чинь орчлонг мартуулна, Хандаа!
Үгийг чинь сонсоод юмыг бодохлоор, Хандаа,
Үлэмжийн хорвоод ухаан тэлэх шиг санагдана, Хандаа!

Үнэн шүү, үнэн, би чинь Хандаа,
Үйлийн үргүй ганцхан чамдаа хайртай, Хандаа!
Дурлал заяасан сайхан нутагтаа чи минь, Хандаа,
Дуу шиг халгиж, урт насалж яваарай, Хандаа!

Туулын шугуй /Б.Явуухулан/


Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана.
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна.
Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бидэрлэнэ.
Хайрын хүчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ.
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй чи юм.
Гүнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм.
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юмсан.
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрахсан.
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана.
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна.

Охиндоо илгээх захидал /Р.Чойном/


Зуурдхан жаргалт тэр нэгэн жилийн
Зуны нарны хэлтэрхий болж үлдсэн
Зулзаган жаахан охин минь сайн уу ?
Зутруухан мэндээ аав чинь илгээе !

Эр хүн шиг эрвэлзэж явах цагийн
Эрх чөлөөний минь эмтэрхий болж үлдсэн
Эс таних охин та сайн байна уу
Эцгийнхээ мэндийг хүлээн авна уу …

Би шоронгоос бичиж байна
Бичих бичихдээ чанга дэглэмээс бичиж сууна
Битгий гайхаарай охин минь
Бие сэтгэлийн бяцхан соронзон минь !

Жаахан тэр соронзонд татагдалгүй
Жаргал зовол хоёрын хил алхахдаа
Аав чинь зоригтой байж, тэнэг ч байж
Архитай, нөхөдтэй, нэр төртэй ч байж

Хүн ер нь дэлхийн татах хуультай
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм.
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.

Газарт унаад зогсохгүй, газар доор
Гарцаагүй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь
Эцгийн зүрхний алтан соронзон минь.

Төвөөс зугтах хүч болж аав чинь
Төмөр тор уруу солир шиг орсон юм сан.
Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.

Өдийд миний охин том болоо биз ээ
Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг
Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын
Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.

Аавынхаа шүлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ … Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой.

Харагдсан бүхнээ багшаасаа асууж
Харагдаагүй, бодогдсон бүхнээ ээжээсээ асууж бай !
Харин охин минь “Аав яасан бэ ?” гэж
Хаанахын хэнээс ч битгий асуугаарай.

Энэнийг хэн ч чамд хэлж өгөхгүй
Ээж чинь ч үнэн хэлэхгүй, бүү асуу
Эцсийн эцэст цаг хугацаа чамд бүхнийг хэлнэ.
Энэ дэлхий дахин хэлж өгөх болно.

Магадгүй чи балчир хүүхдийн ухаанаар
Маргааш ч юм уу, өнөө шөнө ч юм уу
Аавыгаа ирээсэй гэж боддог байлгүй
Аугаа сайхан эр бий гэж санадаг байлгүй

Олимпийн чөлөөт бөхийн аварга шиг
Омголон тэнхлүүн, өндөр, зузаан
Онц гоё хувцастай, бас сайд шиг
Одон тэмдэгтэй, гялалзсан машинтай

Гэрэл цацарсан тийм лут аав
Гэрийн чинь үүдэнд сүндэрлэн зогсож
Олон түмнийг шавуулж чанга дуугаар
Охин минь хэмээн дуудна хэмээн бодно болов уу ?

Эвий гэж дээ охин минь зөв өө
Эцэг нь охиндоо хүн хүндээ
Энхрий сайхан харагдах ёстой
Энэ бол гэвч номын үг шүү.

Одоо би охиныхоо санаагаар
Очжээ гэж бодъё. Үүдэн дээр чинь
Чөлөөт бөхийн аварга шиг биш
Чөтгөр шиг амьтан зогсож байх вий.

Зүрхийг нь ухаад авчихсан юм шиг
Зүүн тал нь хоосон … цээж нь хазгай
Зүдрүү туранхай, нөмгөн нүцгэн
Зүс нь хувхай цагаан хүн харагдах вий.

Хатаасан шарил шиг энэ хүнийг
Хараад чи айна аргагүй зугтана
Хаалган цаана орж ээжээ дуудна
Ээж чинь ч айна. Гэр чинь ч айна.

Хойд урд өрөөний чинь айлын аавууд
Хорины дарга цэцэрлэгийн чинь багш
Шилэн тэрэгтэй том дарга ч айна.
Шинэ аав чинь бүр ч их айна.

Айхын эрхэнд чи уйлан хайлан
Аав биш яв гээж хашхирах байх
Аргагүй шүү дээ, гэвч харыг цагаанаар
Ариун цагааныг хараар нууж болдоггүй юм.


Залуу нас /Р.Чойном/


Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину.

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэл хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь

Даанч чи минь удсангүй…
Даавуу хүрэм савхин бээлий шигээ
Дассан сурсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ – залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг өссөн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.


Аавын хүүгийн шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ
Халуунаас халуухан залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юмсанжээ.

Аяа хөөрхий хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юмуу даа.

Бусдын лангуунд энэхүү шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойноо залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь
Барилдсан гэж бодвол би ойчжээ
Уралдсан гэж үзвэл би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг өгч
Алдар шүлэг хоёрыг чинь авчээ.

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!


Найз нартаа бичсэн захидал /Р.Чойном/


Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

Үеийн та нартаа би захидал бичихийн учир
Үзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Үг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Үймээн аймаан багын зан минь хувирлаа

Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй

Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч
Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ

Саваагүй нь үнэн гэлээ ч шүлэгч хүний сэтгэл
Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг
Өглөө заасан чигээ орой солих учиргүй ч
Өсөх өтлөх хуульд хэмжээ гэж байдаг байна

Хүний мөс гэж би хүнд сайныг боддог сон
Хүмүүсийг гэсээр яваад өөрөө хохирох ёсон байна
Хүртсэн энэ бие олдсон авьяас хоёртоо
Хүнийрхүү явах юм бол амьдрсаны хэрэг юу вэ ?

Амьдрал гэж би залуу цагийн мөрөөсөл
Алдаа оноо алагласан алсын харгуй зам
Амраг бүсгүйн хүзүүн дээрх цус хурсан толбо
Архин дээр унших шүлэг найз нар гэж боддог сон

Эдэлсэн хураасан юмгүй алдрын титэм өмсөх
Эхнэрээ хоолгүй орхиод архидаж завхарч явах
Эрх чөлөөний тухай ам мэдэн дэмийрэх
Энэ бүхэндээн би өөрөөсөө ч хайртай явлаа

Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ ? гэж
Ихэнх хүмүүс асуудагсан ( тэд ч бас тэнэг байж )
Эрэггүй урссан гол шиг хавийн газрыг чийглэж
Элсэн биедээ хүртэл цэцэг ургуулж явсан юм.

Залуу цагийн нөхөдтэй салхи залгиж явсных
Замбуутивийг ойлгож хүмүүсийн ёсыг таньжээ
Зүрхний тольтон дээр минь тонгочиж өсөх шүлгийн
Зүүд зөнд багтамгүй онгод цадигийг олжээ.

Саванд буцалсан юмны гарах нүхийг бөглөвөөс
Санаандгүй нэг газраараа тэсэрч урагдах ёс бий
Сагсуу залуу насандаа дэндүү задгай явсных
Сайн бүхнийг ч оллоо муу нэрийг ч хүртлээ

Одоо яахав надад эрлийн биш бүтээлийн цаг
Олохын төлөө бус олсон оо эдлэхийн төлөө үе
Овон товонтой замаар үсээ цайтал тэнэж
Орчлонд гайхуулах юм шүлгийн төдий үлдэж…

Эсэн бусын дэвэргэл зугаа наадам хэрүүл
Энд тэндхийн үдэшлэг гашуудал талархал дурлал
Элбэг сэтгэл гаргах туслах услах цуслах
Энэ бүхэн баяртай үймж дарвиж ханалаа

Шидийг олох эрдэм хутгийг олох увидасыг ч
Шимтэж сурах сан гэж нойргүй хонохын гарз
Шинээр бичих шүлэгт л нэгэн шад нэмэхгүй юм бол
Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна.

Хэн нэгнийг гийгүүлэхгүй юм бол ялихгүй туслаад ч яахав
Хэрэв өөрөө хохирох юм бол гийгүүлж туслах ч яамай
Амьтанд балаггүй л явбал агуу тус минь тэр
Аминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэр.

Хүнд хүн хэрэгтэй гээд хүртсэн бүхэнтэй наалдсанаас
Хүндлэх ёстой нөхөр тоотойхон байвал дээр
Хэтэрхий задгай нөхөр юу уруу ч түлхэж магадгүй
Хэт нь тэгээд хүнд зүсэм талх л үнэнч байна.

Сайхан хүүхэн ч гэсэндээ цаанаа ямар хүн бэ
Сар шиг гялгар мөртлөө хүйтэн цэвдэг бол яана
Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор
Саруул гэгээн дүр нь шүлэгт л хэрэгтэй юм шив.

Шүлэг бие хоёрыг минь хумсын төдий хүндэлдэг бол
Шүдтэй шүдгүй хамаагүй хар цагаан ялгаагүй
Нойрт жаахан сэргэг амьдралд жаахан үнэнч бол
Номтой номгүй яамай бие нь л бүтэн бол

Эцсийн эцэст тэгээд өөрөө өөртөө нөхөр
Эрслээд ирэх аюулд өөрөө өөртөө үнэнч
Энэнээс бусад нь цөм хуурамч байдгийг ухаарлаа
Эрх чөлөө гэдэг хүнд биш өөрт байна

Аргиж наргиж явсан урьдын нөхөр чинь хувирч
Адайр зожиг өвгөн улсын дунд замхарнаа
Алтан сайхан өдрүүдэд миний ямар явсныг
Алаг хонгор зүрхэндээ найз нар минь хадгалаарай

Харин ганцхан юм үүрд хэвээрээ үлдэнэ
Харанхуй шөнөөр очсон ч үүдээ яаран тайлж
Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих
Халх шүлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна.

Урьдын адил би шүлгэндээн үнэнч явна
Унан босон ханилсаных шүлэгтэйгээн үхнэ
Уруулын тухай сархадын тухай хүний тухай бичнэ
Улсын тухай засгийн тухай харин бичихгүй

Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч
Нас биед цөвтэй хатуу хөдөлмөр юм байна
Хорин хэдэн насныхаа чөмгийг дундартал суусан
Хоолгүй өдөр нойргүй шөнөөрөө хорвоод би бахархана.

Буруу ч бай зөв ч бай өврийн хулгар дэвтэр дээрхи
Бусад хэний ч бичээгүй өөрийн шүлгээрээ баярхана
Алдсан ч бай оносон ч бай шүлгийн минь зовлонг хуваалцаж
Архидаж наргиж явсан нөхдөөрөө би омгорхоно.

Насан бага л цагаас миний чиний гэлгүй
Найраг хэмээх ээжийн нэгэн сүүгээр амласан
Биеийн биш сэтгэлийн ахан дүүс минь
Бишгүй их наргилаа жинхэнэ шүлгээн бичье!


Б.Лхагвасүрэн : Уянгын тойрог

Тооноор буусан наран дээр
Хормой хумин
Торгоны хээ золгуулан
Учрал билэгдэн
Ижий нь
Эцгийн нь дээлийг оёно
Өөдрөг явахыг зөгнөж
Өвдгөөрөө энгэр захы нь түшинэ
Тоонын шигшиг дуурайлган
Торгон мяндас нар зөв даллана
Үйл бүтэхийн сэтгэл төвлөж
Үүлэн сүүдрийг мартахын цагт
Үр нь мөлхөж босго даван
Үүлгүй тэнгэрээр татуулж босно

Гэрийнхээ доод бүслүүрээс дэмнэж
Гишгэж анх үзнэ, үр нь
Хөхөө гэнэт чим хийхэд
Хүүгээ үгүйлж сэрдхийнэ эх нь
- Миний хүү хаа байна гэж
Мэлтэн хөх тэнгэрт дуугаа цацна
Бадрангуй хаан наран үнсэн жаргадаг
Баруун хатавчин тушаа
Бойтогы нь хонх хоржигнон
- Аан гэж хүү нь дуугарна
Амраг эхийн  нь хөх чинэрнэ
Чигчийн чинээ хүүгий нь
Чимээ зуурхан алдарна
Үрээ л гэдэг ижий нь
Үйлэн шаглаа төөрнө
- Миний хүү хаа байна гэж
Мяндас ээрэн дуугаа цацна
Өрхний хоёр оосор үүрээр учирдаг
Өрлөг наран үдэд хажуулдаг
Алтан хоймор тушаа
- Аан гэж хүү нь дуугарна
Ангир ижий нь хөх ивэлнэ
Хуруун чинээн үрийн нь
Хонхны дуу хэсэг алдарна
Зүстэй торгоны хээ хэрэлдэж
Зүүний нь үзүүр бүдгэрнэ
- Миний хүү хаана байна гэж
Мэлмий юугаа дүрлийлгэн дуудна
Тогоотой өрөм дүүрэн саранг дуурайн загсаж хонодог
Тоостын шар наран мэлтэгнэнхэн ургадаг
Зүүн хаяа тушаа
- Аан гэж дуугарангаа
Газрын нар хүү нь
Үүдээр шагайна
Гайхамшгийг үүдэгч эхийн хөхнөөс
Сүү  аяндаа асгарна
Энхрийхэн нялх хүний үр
Эхийнхээ дуунаас уяатай хөлд орно
Налгар цагаан гэрээ тойрсон анхны мөр нь
Нар сарны тэгийг газарт зурна





Дэлгэрэнгүй унших...

Tuesday, November 25, 2008

Таавар...

Зураг

За манай ангийнхаан энэ манай ангийн нэгэн хүүхдийн багын зураг байгаа юм. Хэн болохыг нь таагаарай.

Дэлгэрэнгүй унших...

Monday, November 24, 2008

Бодолт...

Бадарч багшийн олимпиадад манай ангийн 4 сурагч оролцсон билээ. Тэгээд Түмэнзул миний бие аппаратаараа овоо хэдэн CLICK хийгээд амжсан юм. Үүний зөвхөн 5 зургыг л орууллаа. Үзэж сонирхоно биз...




Манай ангийн ганц гавал...

Баяраа тоогоо бодож ажгуу...


Яаааая яаж тоогоо бодъё доо байз...


Ангийн гишүүн асан Гэрэлмаа гэнэдүүлж дарсан зураг...Хихи


Би бас тоо бодсон хүн шүү!!!... Даан ч чадаагүй болохоос биш...

Дэлгэрэнгүй унших...

Wednesday, November 19, 2008

Санал, хүсэл хүлээж авна

За сайн байцгаануу манай ангийнхаан шинэ мэдээ нийтлэгч нь та нартайгаа мэндэлж байна. За тэгээд санал хүсэлт гомдол цөхрөл гээд хэлэх юм байвал надад хандаарай. Би нийтлээд л өгнө шүү.Ангийнхаа хэн нэгэнд хайртай дуртай болоод түүнийгээ хэлж чадахгүй байвал надад хэлээрэй, би хэлээд өгье. Энэ бас өөр ангийнханд хамаатай шүү. Манай ангийн охин юмуу хөвгүүнд сайн болвол надад хэлээрэй би бас л хэлээд өгье. Гэхдээ амаараа биш шүү. Ангийн блогоор шүү. За тэгээд заавал хайр энтэр гэхгүй ээ. Гомдсон ч байж болно шүү дээ. Тиймээ хүүхдүүдээ. Одоо ингээд эцэст нь удахгүй болох сагсны тэмцээн болон урлагийн үзлэгтээ амжилттай оролцож байр эзлэх болтугай хэмээн миний бие хүсэмжилнэ.

Дэлгэрэнгүй унших...

Monday, November 10, 2008

Ангийн альбом №6







Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг









Зураг




Зураг









Зураг




Зураг









Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг




Зураг






Зураг




Зураг

Дэлгэрэнгүй унших...

Monday, November 3, 2008

МЭДЭГДЭЛ

За сайн байцгаана уу манай ангийнхаан...
За би нэг мэдэгдэл хийх гэсэн юм. Манай ангийн энэхүү блог нь BLOGGER гэсэн нэгэн бичвэрийн сайт дээр бичигддэг билээ. Тэгээд би бас нэг сайт дээр энэхүү ангийн блогийг нээсэн билээ. www.1s11g.wordpress.com. Энэ блог руу ороод үзээрэй. Энэхүү блогийн хамгийн давуу тал нь мэдээ бичих горим маш энгийн (тэнэг хүн ч ойлгохоор), бичсэн мэдээгээ пассвордтой болгож болдгоороо давуу талтай юмаааа. За тэгээд та бүхэн үзэж сонирхоод аль нь дээр болохыг бодож тунгаана уу? Нэмж хэлэхэд энэ BLOGGER-ийн блог маань загварыг нь солих гэхээр алдаа заагаад ер болохгүй байгаа тул дахиж загварыг солихгүй болохыг анхаарна уу!!!
Хүндэтгэсэн Б.Түмэнзул
2008-11-03, 20:04

Дэлгэрэнгүй унших...

Sunday, November 2, 2008

Зүгээр л

Зүгээр суухаар зүлгэж суу
Айлгүйтэж суухаар арчиж сур
Дарваганаж байхаар данхаа арч

Далчиганаж суухаар даалгавараа хий
Хэрэлдэж суухаар хирээ угаа
Гиюүрч суухаар гэрээ цэвэрлэ
за за ингэж Балайрч суухаар блогтоо юм бичье дээ

Дэлгэрэнгүй унших...

Үнэнч сайн нохойндоо хайртай ангир үрээ алдсан эх хүн /Бодит явдал/

Доорх явдал үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй тохиолдол юм тэгээд хэн нэгэнд сургамж болууштай юм болов уу гэсэн үүднээс тэрхүү явдлын талаар миний бие блогтоо мутарлаж сууна за тэгээд би угаасаа амьтан болоод шавьж, ургамал тэжээж арчлах нэн дургүй, тэжээж ч байгаагүй тэгээд ч ялгадас энэ тэрээс нь өгсүүлээд цэвэрлэгээ, арчилгаа, идэж уух, өвдөж зовох гээд л эсэн бусын юмнуудаас нь өгсүүлээд их тээртэй өөрийгөө өөдтэй арчлах цаг зав их гаргаад байж чадахгүй байж юун амьтан шувуу, хорхой тэжээж эрхлүүлэх яршиг зүгээр бөөн зав зай зардал мөнгө…

За үндсэн бичлэгтээ оръё доо Энэхүү явдал нь 2003–онд USA–Baltimore хотод амьдардаг нэгэн залуу гэр бүлд болсон юм. 30-настай Лура гэгч бүсгүй анхны хүүхдээ төрүүлээд 2–долоо хоногийн дараа гэртээ ирэх үед олон жил хамтдаа амьдарсан үнэнч, ухаантай нохой Ленди нь тун баяртайгаар угтаж гэнэ. Сайхан сэтгэлтэй Ленди нь эзэндээ их тусална, гэр сайн сахина, танил хүмүүсүүдэд ч найрсагаар ханддаг гээд л гэрийн эзэд нь их хайртай байж. Тэгээд нэгэн өдөр Лурагийн найзууд дөнгөж төрсөн өхөөрдөм хөөрхөн хүү Брэди-г мэндэлсэнийг тохиолдуулан party хийх болов. Тэрхүү өдөр найзуудыгаа ирэхийн өмнө Лура хүү Брэди –гээ унтуулахаар өрөө рүү авч орж хөдөлдөг дүүжин орон дээр нь тавьж орыг нь хөдөлгөнгөө хүүгээ бүүвэйлж унтуулж байх тэр үед хонх дуугарсан тул Лура босож үүдээ тайлж өгөхөөр өрөөнөөсөө гарч явж найз нар нь ч шуугин орж ирж баяр хүргэж сэлэг сэлт өгөн хөөрөлдөн ярилцаж байтал гэнэт Лура нэг найзынхаа өгсөн сарнай цэцгийн ишинд санамсаргүй гараа хатгасанд цус ихээр гарч нэг л муу совин татаж гэнэ. Яг тэр үед хүүхдийн уйлагнах чимээ өрөөнөөс гарч найзууд нь Бреди уйлж байх шиг байна гэхэд Лура саяхан унтуулсан юм түр зуур сэрсэн байх тэгэж байгаад унтчихна санаа зоволтгүй гэсээр найзуудтайгаа яриагаа үргэлжлүүлэн байтал гэнэт хүүхдийн дуу гэнэт чангарсаар намжих чимээнээр гайхширсан Лура болон найзууд хүүгийн өрөө рүү гүйн ортол шалан дээр маш их цус урссан, хувцас нь авах юмгүй урагдсан бяцхан хүү Брэди аль хэдийн үхсэн хэвтсэн байлаа . Хажууд нь Ленди-гийн ам нь тэр чигээрээ цус болж аймшигтайгаар хуцаж байжээ.

Энэ бүх эмгэнэлт явдал үүсэх шалтгааныг нь ээж нь гаргасан байна. Ээжийн гаргасан жижиг үйлдлээс үүссэн асар том үр дүн шинэхэн төрсөн нялх үрийнхээ амь нас, амьдарлыг хоромхон зуур харанхуй болгож сольсон ээжийн алдаа . Тэр нь юу вэ гэхээр Лура хүүгээ унтуулахдаа хөдөлдөг орон дээр тавиад зөөлөн зөөлөн хөдөлгөж бүүвэйлж байх үед хонх дуугарч хүүхдээ болон Ленди нохойныхоо хамт тэр хэвээр нь орхиж гарсан . Тэгээд тэр хооронд чих зөөлөнтэй Ленди гэнэт догшин араатан дүрээр хувирч архирч хүүхэд рүү дайрч эхэлсэн учир шалтгаан нь хөдөлдөг орны урагшаа хойшоо хөдлөх хөдөлгөөн дуугарах чимээ нь нохойг цочоож өдөөж өгсөн ба нохой нь хөдлөх биет эд зүйл болон зугтах хүнийг харвал дагаж хөөн дайралт хийж урах самардах үйлдэл нь төрөлх чанар буюу инстинкт юм. Тийм учраас нохой хүүхэд рүү дайрах болсон ба хүүхдийн орон дээр үсрэн гарч Брэди рүү дайрч , хазаж , унагаагаад чирч , шидэх зэргээр бяцхан хүүд догшин авирласаны улмаас Брэди хоромхон зуурын хугацаанд үхэх болсон шалтгаан юм.

Хэрэвзээ Лура — гарахдаа хүүгийнхээ орыг хөдөлгөөгүй байсан бол —нохойгоо хүүгийнхээ өрөөнөөс гаргаад үүдээ хаасан байсан бол—хүүтэйгаа хамт party-гаа хийсэн байсан бол … өдийд энхрий хөөрхөн хүүтэйгээ аз жаргалтайгаар инээлдээд сууж байх байсан даа . Хөөрхий минь ум мани мад мэ хум

Дээрх тохиолдолоос гадна бас дээр мэдээгээр нэг нохой эзнийгээ унтаж байх хооронд нүүрийг нь юу ч үгүй улаан нялга болтол урж хазсан тухай харсан ёстой аймаар араатан л юм хойно араатны төрхөө гээхгүй л дээ нохой тэжээдэг хүмүүс юмыг яаж мэдэхэв сэрэмжтэй л байгаарай даа

Дэлгэрэнгүй унших...

Хүн бүр бодолцмоор

Сүүлийн үед аялгуу сайхан эх хэлээ ер нь бол их гажуудуулж байх шиг байх юм бичгийн хэл тэр чигээрээ орчин үеийн аман хэллэгээр дүүрсэн бичлэг хаа сайгүй тааралдана үг үсгийн алдааг бол ярилтгүй тоймгүй их зарим утга энэ тэрийг бол мань мэт нь ухаж ойлгоход тун бэрх болж ай хө Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэлээ хайрлая!!!

Жич: боджоогоом, тоглосымоо, больмори, чадкуйлайгаам, авжайгаам , нээгээл, наашна, авсы , хүрчэйгаам, танилцжайгаа, тээл, амьдарчил…. гээд бичээд байвал дуусашгүй

Нэг иймэрхүү жишээнүүдээс таны тунгааж буй бодол? (Сэтгэгдлээ үлдээнэ үү)

Дэлгэрэнгүй унших...

Та баруун зүүн тархиа 2–ууланг нь адил тэгш ашиглаж чаддаг уу?

Хүний тархины хэлбэр яг хушга шиг гэжуугаан . Хүмүүс 2- тархиа тэр бүр бүрэн ашиглаж чаддаггүй гэнэ заримынх нь бүүр их унталтын хэлбэртэй минийх янз нь тэрэнд нь ороод байгаа бололтой тархи гуай намайг дэндүү ухаантай болчихвол өдөр шөнөжингүй ажиллаад тархи амраахгүй гээд санаа нь зовоод аягүй сайхан зан гаргаж байгаа нь энэ гээд их унтаж байгаа байх хэ хэ .



За тэгээд унтаа тархиа яаж сэрээх вэ гэхлээр хэд хэдэн арга байнаа . Эхнийх нь болохоор дээр дам хүнээс сонсож байсын үнэн худал эсэх нь чөтгөр бүү мэд ямар туршиж үзсэн биш юу вэ гэхээр тасарталаа согтвол унтаа эд эсүүд сэрж ирдэг гэнэ би гэдэг хүн чинь спиртийн төрлийн зүйл ууж чаддаггүй хүн байгаан тийм болохоор эхний энэ арга бол бүтэхгүй гэхдээ нөгөө архичингуут ???
Удаах арга бол Дэлхийн сод ухаантан Einshtain -ийн оюун ухаан хөгжүүлэх янз бүрийн тоглоомууд болон энгийн аргаар тархиа хөгжүүлэх зүйлүүдийг хийснээр унтаа тархиа сэргээж болно . Энэ харин их зугаатай наддаа тун таараад байгаан тэгэхдээ бас хүндээ давж гарахгүй тоглоом бишгүй толгойг ч ёстой ажиллуулж өгөхийн байна лээ шүү. Дараагийн арга бол нэг энгийн хөөрхөн дасгал байгаан энэ нь уураг тархины тэнцвэрийг сайжруулахаар барахгүй , 2–тархиа тэгш ажиллуулахад гойд дэм өгсөнөөр ухаантай болоход их үр дүн өгч түүнчлэн энэхүү дасгалыг хийснээр биеийнхээ хаа нэгтээ бий нуугдмал өвчнийг ч илрүүлж мэдэж болдог байна.

Энэхүү чухал дасгалыг хичээгүйлэн олж аваад наана чинь би чухам л уйгагүй хийж эхлээд байгаан биш үү Цаашдаа ч уйгагүй хийнээ 60–70 нас хүртэл зооглосон ч ядаж оюун ухаанаараа 20–настай залуучууд шиг эрүүл байя л даа энэ чинь хө . Гэхдээ онцлог нь ганц хоёр удаа хйичихээд зогсох биш, тууштай , эцэж цуцалгүй, туйлбартай хийвээс үр дүн гардаг хууль байдгийг санах хэрэгтэй .

Дараагйин бичлэгэндээ Журмын нөхдүүдэд зориулж тэр тоглоом, дасгал энэ тэрээс оруулж бичнээ ТҮҮНИЙ дагуу та хэд бас туршаад хийгээд үзээрэй дээ харин одоо байгаагаасаа илүү ухаантай болох эсэх нь таны хичээнгүй хүчин зүтгэл мэрийлтээс мэдэх болой.

Дэлгэрэнгүй унших...

Darwin awards ” Дэлхийн хачирхалтай үхэлүүд ” 2–р хэсэг


Эдгээр золгүй санаанд үл багтах хачирхалтай үхэлүүд Darwin-ы шагнал хүртжээ. Үүнээс харжэээ байхад болчимгүй, ухаангүй үйдлээс улбаалсан нь их юм шиг хэн ч бай өөрийнхөө алхам тутам дахь үйлдэлдээ хянуур сэрэмжтэй байх нь гэмгүй иймэрхүү тохиолдолуудыг дахин нэг санаж бодоход илүүдэхгүй буй заа .

1999—Нидерланд
Халуун нартай өдөр нэгэн залуу байшингийнхаа дээвэр дээр гаран нарлангаа хэвтэж байгаад нам унтаж орхиж тэгээд яахав биеэ эргээж хөрвөж өнхөрч байгаад дээврээсээ унаж нас барсан байна.“”He fell a sleep on his blanket and then he fell so his death.”"

1995—Египет
Нэгэн тосгонд тахиа тэвэрсэн 3–н ах, 1-охин дүүтэйгээ гэр лүүгээ харьж явтал гэнэт тахиа нь худаг руу нисээд орчихож гэнэ. Тэгтэл ах дүүс яахав ийхэв гэлцэж байгаад том ах нь тахиаг аврахаар худаг руу оров. Тэгсэн ахаас нь огт сураг чимээ байдаггүй тэгээд дунд , бага ах гээд бүгд ар араасаа худаг руу орж 1-цаг өнгөрч аль аль нь эргэж гарч ирдэггүй ганцаараа үлдсэн охин дүү нь уйлсаар сууж байтал ус авахаар ирсэн 2-хүн яагаад уйлж буйг асуугаад бид тусалъя гэсээр худаг руу яваад орчихов. Тэгсэн амь авраарай гэсэн чимээнээр дүү эмэгтэй модонд олс уяж худаг руу орсон боловч харамсалтай нь олс тасарсанаар 6–хүн бүгд усанд живж үхсэн байна. Маргааш өглөө нь худагнаас ус авахаар ирсэн нэгэн эмэгтэй усаа татахад хувин дээр нь нөгөө тахиа хамт гарч ирж тахиаг аврах гэсэн биш 6–гийн 6–н хүн бүгд живж харин хэрэг мандуулагч тахиа гуай өөрөө амьд мэнд үлдсэн байсан гэнэ. The bodies of the six were later pulled out of the well in the village of Nazlet Imara 240–miles south of Cairo the chicken was also pulled out it survived.

2002—Бразил
Гэрийнх нь өмнөх модонд зөгийн үүр бий болсоныг олж мэдсэн нэгэн залуу тэрхүү үүрийг буулгаж авахын өмнө зөгийнүүдэд хатгуулчихаж магад хэмээн толгойндоо гялгар уутан цүнх углаж цахилгаандаад гэрээсэээ гарч гэнэ. Удаач үгүй гялгар уутан цүнхэнд нь агаар орохгүйгээс болж амьсгалж чадахгүй улмаар амьсгал нь давхцаж эхлэн тэгээд цахилгааныг нь онгойлгох гэтэл эвдэрч онгойгдохгүй байсаар амьсгалынх нь сүв нь боогдож багтарч үхсэн байна.

2000—Denmark
Гахайнд хайртай нэг гэр бүлийн 2–гахайг нядлахыг эсэргүүцэж бөөн хэл ам өрнөөж гэнэ. Хэсэг хугацааны дараа гахайн эзэнд мэдэгдэлгүйгээр гахайн хашааны үүдний түгжээг онгойлгох мөчид урдаас нь сүрэг гахай маш хурдтайгаар түлхэгдэн гүйн гарч ирсэнээр мань 2 хүн 2000–н толгой сүрэг гахайнд дэвсэгдэж үхсэн байна.

Юутай ч золгүй юм тохиолдсон бүх хүмүүст Ум мани бадмэ хум.

Дэлгэрэнгүй унших...

Дэлхийн хачирхалтай үхэл–үүд


Доорх тохиолдлууд санамсаргүй гэхэд нэг тиймэрхүү уншаад байж байхад инээдтэй ч юм шиг, их харамсалтай тэгээд яааг болсон явдалууд болохоор бас бодууштай л юм байгаан юм даа

1977—USA New-York–ын замаар гарах гэж яваад машинд дайруулсан нэгэн эрэгтэй азаар ямар ч гэмтэл бэртэл авалгүй босоод иртэл хажуугаар нь өнгөрч явсан нэг хүн хурдан буцаж гэмтсэн юм шиг хэвтэн шалтаглаж байгаад даатгалын мөнгө гаргуулж ав гэж хэлэнгүүт мань эр мөнгө гэнгүүт уухайн тас баяртайгаар буцаж хэвтэх тэр мөчид мөргөсөн машины хажуугаар хурдтай орж ирсэн машинд дайруулж нас барсан байна.

1979—Англи 26–настай Walter Hallas гэх бүсгүй хорхойтсон шүднээсээ болж нас барсан байна. Нас барсан уг шалтгаан нь бүсгүй шүдээ их өвдөхөөс айж эмнэлэг явахаас татгалзаж найз бүсгүйгээсээ өвтгөлгүйгээр шүдийг нь утсаар сугалаж авч өгөхийг шалж гуйсны эцэст найз нь зөвшөөрч эрүү рүү нь цохиж унагах үед бүсгүй толгойгоороо унаж тархи нь доргисоноор нас барсан байна.

2006—Сингапур Рок хөгжимд автсан оюутан галзуурсан юм шиг орон дээрээ гаран дэвхцэж байгаад орны харалдаах цонхноосоо гадагш үсрэн унаж нас барсан байна.

1998—Канад Биеийн тамирийн дасгал хийж байгаад ам нь их цангасан нэгэн залуу сэрүүхэн кола уух гэж коланы 420–кг хүнд жингийн механик төмрийг өшиглөж, түлхэж, цохисоор байгаад хөдөлгөж түүндээ дарагдаж үхсэн байна.

1981—Итали Удаан хугацаанд ажилд орж чадахгүй өөрийн байр байдалдаа гутарсан нөхөр аргаа бараад эцэст нь гэрээслэл бичиж амиа хорлохоор шийдэн толгой руугаа буу тулган байх тэр мөчид эхнэр нь орж ирэн 1–цагийн турш эелдэгээр ятгаж сэнхрүүлсэний эцэст нөхөр нь буугаа буулган шалан дээр тавих тэр мөчид санамсаргүй гох нь дарагдсанаар тэрхүү бууны суманд эхнэр нь өртөгдөж нас барсан байна.

2006— USA Цаасан шувуу нисгэх дуртай нэгэн эрэгтэй цаасан шувуугаа бүүр хол нисгэхийг хүссэн боловч утас нь богионодоод хүрэхгүй байж гэнэ тэгээд мань нөхөр ойролцоох хог дээрээс зэс утас хайж олон өнөөх зэс утсыг ашиглан цаасан шувуугаа хол нисгэн баярлаж байх тэр мөчид гэнэт шуурга цутган ирж зэс нь цахилгаанжиж тэрхүү цахилгаандаа цохиулж нас барсан байна.

Дэлгэрэнгүй унших...

Saturday, November 1, 2008

Love - Message

Шинэхэн танилцсан залуу хархүүтэйгээ дахин уулзахын тулд ямар өнгө аястай мессеж бичсэнээр сэтгэлийг нь хөдөлгөж чадах талаар арга чарга бодож суугаа бүсгүй таньд нэгэн бяцхан арга хэльюү хө.
Танилцах уулзалт болон үдэшлэгэн дээр нэгэн хархүүгийн гадаад төрх болон биеэ авч яваа байдал, яриа хөөрөө зэрэг нь бүсгүй таньд сайхан сэтгэгдэл төрүүлж тухайн хархүүд ч та таалагдаж хоёул тун сэтгэл таатай цагийг өнгөрүүлсэн мөч… Гэтэл уулзалтын өдрийн дараагаас залуу хархүүгээс чинь ямар ч холбоо байхгүй бүр мессеж ч ирдэггүй ээ аргаа бараад өөрөө түрүүлж утасдах гэснээ би чинь ээмэгтэй хүн гэсэн ужиг бодол орж ирээд болиулчихов за яршиг гээд хаячихъя гэхээр тун давгүй залуу болохоор алдчихна гэхээр яс хавталзаад болохгүй тэгээд эцэст нь мессеж бичихээр зориг шулуудав юу гэж ямар утгатай бичихээ мэддэггүй бичээд л устгаад л бичээд л устгаад л… Яг иймэрхүү асуудалтай хүмүүст зориулж Солонгосын сэтгэл судлалын судалгааны төвөөс судалгаа хийж үзсэний дүнд дараах аргыг санал болгожээ. Эмэгтэй та өөрийгөө үнэлэх үнэлэмжийг сэтгэл дундуур бус утга бүхий image–ыг багтаан эрэгтэйгээ болзоондооо ирүүлж чадах мессежэнд анхаарах зүйлүүд нь 1—Эсрэг хүнийхээ зан чанарыг тооцож бодох 2—ТОхиромжтой үгийг ашиглах 3—хоёр мөрөн дотор багтааж сэтгэгдлээ үлдээх гэжээ.

За тэгээд олон мессежүүд дотроос хамгийн оновчтой болж болох 3-н месежийг нэрлэжээ 1 —-Тоглолтын билеттэй боллоо хамт үзэх цаг зав байгаа болов уу? 2—-Найзтайгаа кино үзэх гэж байна л даа хамт явж үзэх үү ? 3 —-Цаг агаар их хүйтэн байна халуун кофе хамтдаа уух уу?

Мөн уулзалт үдэшлэгэнд танилцсанаас хойшхи өдрөөс эхлээд 3-дахь өдрийнхөө оройны 9-цагаас 12-цагийн хооронд мессеж бичвэл 95 % нь амжилттай болох магадлал өндөр байдаг гэнэ дээ .

Юутай ч мессежээр хайраа олж чадвал бас нэгэн ур чадвар юм даа .

Дэлгэрэнгүй унших...

11г ангийн БЛОГ ©Template Blogger Green by Dicas Blogger.

Free counter and web stats

Дээшлэх