Шүлэг...

За энэ уран зохиол дээр асуугдах шүлэгнүүд шүү...
Б.Явуухулан: Алаг дэлхийд төрсөн минь ...
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ vрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хvлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Гэргий /Б.Явуухулан/
Ханилах тусмаа хөөрхөн ааштай
Хар нүдэн чи-миний гэргий!
Насжих тусмаа улам л намбатай
Найз минь чи сайхан авгай!
Өөрөөс чинь сайхан хүн алга,
Өрөөлтэй жишихийн хэрэг алга.
Өөрийг чинь олсон би азтай
Өрхийг минь татсан чи золтой.
Айл гэрийн минь түшиг чамайгаа,
Алд биений минь чимэг чамайгаа
Наран доор хайрлаж явмаар
Саран доор түшиж суумаар!
Үнэн шүү үнэн, гэргий минь итгэ,
Үнэнхүү чамдаа дассанд минь итгэ!
Айлын найрнаас ч чамдаа л яарна,
Алсын харгуйгаас ч чамдаа л яарна!
Хаа ч явсан сэтгэл минь гэртээ,
Харуулдан хүлээгч хань чамдаа!
Гэртээ ирэхэд гэр минь гэгээтэй.
Гэргий чамдаа би хайртай!
Үнэнийг хэлэхэд чи минь царайлаг
Үзтэл бидний амьдрал өөдрөг!
Үйлийн үргүй үрс минь хөөрхөн,
Үртэй ханьтай амьдрах сайхан!
Ууган хүү минь уул шиг өсеөд
Утаагаа үзүүлж айл боллоо
Өхөөрдмөөр хөөрхөн ач минь төрөөд
Өвөө эмээ!-гэж хэлд орлоо.
Удам угсаагаа баясан харахлаар
Улам л чамдаа хайртай болох юм
Урт насалж, нэгийг бүтээмээр
Ухаан, зориг нэмээд ирэх юм.
Үүрийн туяатай уралдан босохлоор
Үзэмжит нутаг минь улам л өнгөтэй!
Бүргэдийн далавч ургав уу гэмээр
Бидэн хоер бүрэн чөлөөтэй!
Жаргал шүү жаргал, гэргий минь итгэ,
Жарган суугаа бидэн хоёр!
Заяа тэтгэсэн Эх орондоо
Зуу дахин баярлах баяр!
Яахав, гэргий минь бид өтлөг.
Яргуй шиг үрс минь л энх өсөг!
Сайхан аав, ээж!-гэж биднийг хэлэг,
Саруул нутаг минь хараад баясаг!
Хандаа /Б.Явуухулан/
Царайлаг шүү царайлаг, чи минь Хандаа,
Царайны чинь сайханд үүрийн туяа атаархана, Хандаа
Учиртайхан тормойх тогос нүд чинь, Хандаа,
Улаа бутарсан царайдаа нар шиг гэрэлтэнэ, Хандаа!
Хөөрхөн шүү хєөрхєн, чи минь Хандаа
Хүзүү заамаар чинь гэгээ татна, Хандаа!
Энгэрээ түлхэх энхрийхэн цээж чинь, Хандаа,
Эр хүн надад ив ил юм шиг харагдана, Хандаа
Намбалаг шүү намбалаг, чи минь Хандаа,
Нуруу руугаа мөнгөн хар гэзэг чинь урсана, Xaндаа!
Нугын цэцэг шиг чамайгаа хараад, Хандаа,
Нутгийн би чинь мэлмэрэн мэлмэрэн гайхна, Хандаа!
Гайхмаар шүү гайхмаар, чи минь Хандаа,
Гарын чинь сайханд алтны сүр дарагдана, Хандаа!
Алга зөрүүлэн золгох бүрийд чи минь, Хандаа!
Аз жаргалын дээдийг надад бэлэглэнэ, Хандаа!
Ухаалаг шүү ухаалаг, чи минь Хандаа,
Урам сэргээх үг чинь орчлонг мартуулна, Хандаа!
Үгийг чинь сонсоод юмыг бодохлоор, Хандаа,
Үлэмжийн хорвоод ухаан тэлэх шиг санагдана, Хандаа!
Үнэн шүү, үнэн, би чинь Хандаа,
Үйлийн үргүй ганцхан чамдаа хайртай, Хандаа!
Дурлал заяасан сайхан нутагтаа чи минь, Хандаа,
Дуу шиг халгиж, урт насалж яваарай, Хандаа!
Туулын шугуй /Б.Явуухулан/
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана.
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна.
Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бидэрлэнэ.
Хайрын хүчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ.
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй чи юм.
Гүнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм.
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юмсан.
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрахсан.
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана.
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна.
Охиндоо илгээх захидал /Р.Чойном/
Зуурдхан жаргалт тэр нэгэн жилийн
Зуны нарны хэлтэрхий болж үлдсэн
Зулзаган жаахан охин минь сайн уу ?
Зутруухан мэндээ аав чинь илгээе !
Эр хүн шиг эрвэлзэж явах цагийн
Эрх чөлөөний минь эмтэрхий болж үлдсэн
Эс таних охин та сайн байна уу
Эцгийнхээ мэндийг хүлээн авна уу …
Би шоронгоос бичиж байна
Бичих бичихдээ чанга дэглэмээс бичиж сууна
Битгий гайхаарай охин минь
Бие сэтгэлийн бяцхан соронзон минь !
Жаахан тэр соронзонд татагдалгүй
Жаргал зовол хоёрын хил алхахдаа
Аав чинь зоригтой байж, тэнэг ч байж
Архитай, нөхөдтэй, нэр төртэй ч байж
Хүн ер нь дэлхийн татах хуультай
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм.
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.
Газарт унаад зогсохгүй, газар доор
Гарцаагүй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь
Эцгийн зүрхний алтан соронзон минь.
Төвөөс зугтах хүч болж аав чинь
Төмөр тор уруу солир шиг орсон юм сан.
Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.
Өдийд миний охин том болоо биз ээ
Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг
Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын
Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.
Аавынхаа шүлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ … Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой.
Харагдсан бүхнээ багшаасаа асууж
Харагдаагүй, бодогдсон бүхнээ ээжээсээ асууж бай !
Харин охин минь “Аав яасан бэ ?” гэж
Хаанахын хэнээс ч битгий асуугаарай.
Энэнийг хэн ч чамд хэлж өгөхгүй
Ээж чинь ч үнэн хэлэхгүй, бүү асуу
Эцсийн эцэст цаг хугацаа чамд бүхнийг хэлнэ.
Энэ дэлхий дахин хэлж өгөх болно.
Магадгүй чи балчир хүүхдийн ухаанаар
Маргааш ч юм уу, өнөө шөнө ч юм уу
Аавыгаа ирээсэй гэж боддог байлгүй
Аугаа сайхан эр бий гэж санадаг байлгүй
Олимпийн чөлөөт бөхийн аварга шиг
Омголон тэнхлүүн, өндөр, зузаан
Онц гоё хувцастай, бас сайд шиг
Одон тэмдэгтэй, гялалзсан машинтай
Гэрэл цацарсан тийм лут аав
Гэрийн чинь үүдэнд сүндэрлэн зогсож
Олон түмнийг шавуулж чанга дуугаар
Охин минь хэмээн дуудна хэмээн бодно болов уу ?
Эвий гэж дээ охин минь зөв өө
Эцэг нь охиндоо хүн хүндээ
Энхрий сайхан харагдах ёстой
Энэ бол гэвч номын үг шүү.
Одоо би охиныхоо санаагаар
Очжээ гэж бодъё. Үүдэн дээр чинь
Чөлөөт бөхийн аварга шиг биш
Чөтгөр шиг амьтан зогсож байх вий.
Зүрхийг нь ухаад авчихсан юм шиг
Зүүн тал нь хоосон … цээж нь хазгай
Зүдрүү туранхай, нөмгөн нүцгэн
Зүс нь хувхай цагаан хүн харагдах вий.
Хатаасан шарил шиг энэ хүнийг
Хараад чи айна аргагүй зугтана
Хаалган цаана орж ээжээ дуудна
Ээж чинь ч айна. Гэр чинь ч айна.
Хойд урд өрөөний чинь айлын аавууд
Хорины дарга цэцэрлэгийн чинь багш
Шилэн тэрэгтэй том дарга ч айна.
Шинэ аав чинь бүр ч их айна.
Айхын эрхэнд чи уйлан хайлан
Аав биш яв гээж хашхирах байх
Аргагүй шүү дээ, гэвч харыг цагаанаар
Ариун цагааныг хараар нууж болдоггүй юм.
Залуу нас /Р.Чойном/
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину.
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.
Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.
Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэл хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь
Даанч чи минь удсангүй…
Даавуу хүрэм савхин бээлий шигээ
Дассан сурсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ – залуу нас минь!
Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа
Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг өссөн залуу нас минь.
Ангарайтсан нөхөдтэй үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.
Аавын хүүгийн шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.
Үзсэнээ мартаж дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч
Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.
Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан
Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ
Халуунаас халуухан залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юмсанжээ.
Аяа хөөрхий хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юмуу даа.
Бусдын лангуунд энэхүү шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.
Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойноо залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.
Баяртай, залуу зандан нас минь
Барилдсан гэж бодвол би ойчжээ
Уралдсан гэж үзвэл би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг өгч
Алдар шүлэг хоёрыг чинь авчээ.
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!
Найз нартаа бичсэн захидал /Р.Чойном/
Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа
Үеийн та нартаа би захидал бичихийн учир
Үзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Үг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Үймээн аймаан багын зан минь хувирлаа
Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй
Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч
Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ
Саваагүй нь үнэн гэлээ ч шүлэгч хүний сэтгэл
Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг
Өглөө заасан чигээ орой солих учиргүй ч
Өсөх өтлөх хуульд хэмжээ гэж байдаг байна
Хүний мөс гэж би хүнд сайныг боддог сон
Хүмүүсийг гэсээр яваад өөрөө хохирох ёсон байна
Хүртсэн энэ бие олдсон авьяас хоёртоо
Хүнийрхүү явах юм бол амьдрсаны хэрэг юу вэ ?
Амьдрал гэж би залуу цагийн мөрөөсөл
Алдаа оноо алагласан алсын харгуй зам
Амраг бүсгүйн хүзүүн дээрх цус хурсан толбо
Архин дээр унших шүлэг найз нар гэж боддог сон
Эдэлсэн хураасан юмгүй алдрын титэм өмсөх
Эхнэрээ хоолгүй орхиод архидаж завхарч явах
Эрх чөлөөний тухай ам мэдэн дэмийрэх
Энэ бүхэндээн би өөрөөсөө ч хайртай явлаа
Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ ? гэж
Ихэнх хүмүүс асуудагсан ( тэд ч бас тэнэг байж )
Эрэггүй урссан гол шиг хавийн газрыг чийглэж
Элсэн биедээ хүртэл цэцэг ургуулж явсан юм.
Залуу цагийн нөхөдтэй салхи залгиж явсных
Замбуутивийг ойлгож хүмүүсийн ёсыг таньжээ
Зүрхний тольтон дээр минь тонгочиж өсөх шүлгийн
Зүүд зөнд багтамгүй онгод цадигийг олжээ.
Саванд буцалсан юмны гарах нүхийг бөглөвөөс
Санаандгүй нэг газраараа тэсэрч урагдах ёс бий
Сагсуу залуу насандаа дэндүү задгай явсных
Сайн бүхнийг ч оллоо муу нэрийг ч хүртлээ
Одоо яахав надад эрлийн биш бүтээлийн цаг
Олохын төлөө бус олсон оо эдлэхийн төлөө үе
Овон товонтой замаар үсээ цайтал тэнэж
Орчлонд гайхуулах юм шүлгийн төдий үлдэж…
Эсэн бусын дэвэргэл зугаа наадам хэрүүл
Энд тэндхийн үдэшлэг гашуудал талархал дурлал
Элбэг сэтгэл гаргах туслах услах цуслах
Энэ бүхэн баяртай үймж дарвиж ханалаа
Шидийг олох эрдэм хутгийг олох увидасыг ч
Шимтэж сурах сан гэж нойргүй хонохын гарз
Шинээр бичих шүлэгт л нэгэн шад нэмэхгүй юм бол
Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна.
Хэн нэгнийг гийгүүлэхгүй юм бол ялихгүй туслаад ч яахав
Хэрэв өөрөө хохирох юм бол гийгүүлж туслах ч яамай
Амьтанд балаггүй л явбал агуу тус минь тэр
Аминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэр.
Хүнд хүн хэрэгтэй гээд хүртсэн бүхэнтэй наалдсанаас
Хүндлэх ёстой нөхөр тоотойхон байвал дээр
Хэтэрхий задгай нөхөр юу уруу ч түлхэж магадгүй
Хэт нь тэгээд хүнд зүсэм талх л үнэнч байна.
Сайхан хүүхэн ч гэсэндээ цаанаа ямар хүн бэ
Сар шиг гялгар мөртлөө хүйтэн цэвдэг бол яана
Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор
Саруул гэгээн дүр нь шүлэгт л хэрэгтэй юм шив.
Шүлэг бие хоёрыг минь хумсын төдий хүндэлдэг бол
Шүдтэй шүдгүй хамаагүй хар цагаан ялгаагүй
Нойрт жаахан сэргэг амьдралд жаахан үнэнч бол
Номтой номгүй яамай бие нь л бүтэн бол
Эцсийн эцэст тэгээд өөрөө өөртөө нөхөр
Эрслээд ирэх аюулд өөрөө өөртөө үнэнч
Энэнээс бусад нь цөм хуурамч байдгийг ухаарлаа
Эрх чөлөө гэдэг хүнд биш өөрт байна
Аргиж наргиж явсан урьдын нөхөр чинь хувирч
Адайр зожиг өвгөн улсын дунд замхарнаа
Алтан сайхан өдрүүдэд миний ямар явсныг
Алаг хонгор зүрхэндээ найз нар минь хадгалаарай
Харин ганцхан юм үүрд хэвээрээ үлдэнэ
Харанхуй шөнөөр очсон ч үүдээ яаран тайлж
Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих
Халх шүлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна.
Урьдын адил би шүлгэндээн үнэнч явна
Унан босон ханилсаных шүлэгтэйгээн үхнэ
Уруулын тухай сархадын тухай хүний тухай бичнэ
Улсын тухай засгийн тухай харин бичихгүй
Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч
Нас биед цөвтэй хатуу хөдөлмөр юм байна
Хорин хэдэн насныхаа чөмгийг дундартал суусан
Хоолгүй өдөр нойргүй шөнөөрөө хорвоод би бахархана.
Буруу ч бай зөв ч бай өврийн хулгар дэвтэр дээрхи
Бусад хэний ч бичээгүй өөрийн шүлгээрээ баярхана
Алдсан ч бай оносон ч бай шүлгийн минь зовлонг хуваалцаж
Архидаж наргиж явсан нөхдөөрөө би омгорхоно.
Насан бага л цагаас миний чиний гэлгүй
Найраг хэмээх ээжийн нэгэн сүүгээр амласан
Биеийн биш сэтгэлийн ахан дүүс минь
Бишгүй их наргилаа жинхэнэ шүлгээн бичье!
Б.Лхагвасүрэн : Уянгын тойрог
Тооноор буусан наран дээр
Хормой хумин
Торгоны хээ золгуулан
Учрал билэгдэн
Ижий нь
Эцгийн нь дээлийг оёно
Өөдрөг явахыг зөгнөж
Өвдгөөрөө энгэр захы нь түшинэ
Тоонын шигшиг дуурайлган
Торгон мяндас нар зөв даллана
Үйл бүтэхийн сэтгэл төвлөж
Үүлэн сүүдрийг мартахын цагт
Үр нь мөлхөж босго даван
Үүлгүй тэнгэрээр татуулж босно
Гэрийнхээ доод бүслүүрээс дэмнэж
Гишгэж анх үзнэ, үр нь
Хөхөө гэнэт чим хийхэд
Хүүгээ үгүйлж сэрдхийнэ эх нь
- Миний хүү хаа байна гэж
Мэлтэн хөх тэнгэрт дуугаа цацна
Бадрангуй хаан наран үнсэн жаргадаг
Баруун хатавчин тушаа
Бойтогы нь хонх хоржигнон
- Аан гэж хүү нь дуугарна
Амраг эхийн нь хөх чинэрнэ
Чигчийн чинээ хүүгий нь
Чимээ зуурхан алдарна
Үрээ л гэдэг ижий нь
Үйлэн шаглаа төөрнө
- Миний хүү хаа байна гэж
Мяндас ээрэн дуугаа цацна
Өрхний хоёр оосор үүрээр учирдаг
Өрлөг наран үдэд хажуулдаг
Алтан хоймор тушаа
- Аан гэж хүү нь дуугарна
Ангир ижий нь хөх ивэлнэ
Хуруун чинээн үрийн нь
Хонхны дуу хэсэг алдарна
Зүстэй торгоны хээ хэрэлдэж
Зүүний нь үзүүр бүдгэрнэ
- Миний хүү хаана байна гэж
Мэлмий юугаа дүрлийлгэн дуудна
Тогоотой өрөм дүүрэн саранг дуурайн загсаж хонодог
Тоостын шар наран мэлтэгнэнхэн ургадаг
Зүүн хаяа тушаа
- Аан гэж дуугарангаа
Газрын нар хүү нь
Үүдээр шагайна
Гайхамшгийг үүдэгч эхийн хөхнөөс
Сүү аяндаа асгарна
Энхрийхэн нялх хүний үр
Эхийнхээ дуунаас уяатай хөлд орно
Налгар цагаан гэрээ тойрсон анхны мөр нь
Нар сарны тэгийг газарт зурна

Зарим шүлэг нь байхгүй шүү... Өөрсдөө олоод авцгаагаарай...
Сэтгэгдэл үлдээх
Энэ бол сэтгэгдэл бичих талбар. Ёс зүйд нийцэхгүй зүйл бичвэл шууд устгана гэдгийг анхаарна уу!!!