Онигоо
Онигоо уншмаар байвал дэлгэрэнгүйгээр ороод уншаарай. Дажгүй дажгүй онигоо орсон шүү.
*************************
Эмзэг бүлгийн Дондог зээл авчээ.
Барьцаанд морин тэргээ тавьж 100 мянган төгрөг зээлээд гурван жилийн дараа 200 мянга болгон буцааж өгөх гэрээ хийв гэнэ. Мөнгөө авмагц нь банкны ажилтан:
-Та дараа 200-г нэгмөсөн эргүүлж төлнө гэдэг хэцүү шүү дээ. Одоо талыг нь төлчихөөч гэхэд тээнэгэлзсэнээ зөвшөөрөв. Дондог банкнаас гарч ирээд:
Хачин юм даа, морин тэрэг байхгүй. 100 мянга байхгүй. Дахиад 100 мянгын өртэй болчихдог. Тэгсэн хэрнээ бодоод үзэхээр бүх зүйл зөв л байгаа юм
*************************
Залуухан хосууд гэрлэлтээ батлуулахаар хуримын ордон руу явна. Бүсгүй гэнэт ухаан орсон мэт нэг зүйл тайлбарлаж гарав.
-Хайрт минь би чамаас өмнө нэг найз залуутай байсан гэдгээ хэлэх хэрэгтэй болоод байна.
-Тэр чинь надад хамаагүй ээ...
-Миний яриаг битгий таслаад байл даа. Тэгээд би тухайн үедээ сэтгэл уяраад тэр залуугийн хөргийг баруун хөхөн дээрээ шивүүлчихсэн юм.
Хэсэг хугацааны дараа ахиад л ...
-Хайрт минь надад өөр бас нэг залуу байсан юм. Би сэтгэл уяраад тэрний хөргийг зүүн хөхөн дээрээ шивүүлчихсэн юм аа.
Гэтэл хуримын ордон руу ордгийн даваан дээр залуу нь гэнэт тас тас хийтэл чанга гэгч инээж эхлэв.
-Хүүе чи чинь яагаад байгаа юм бэ? Солиороо юу?
-Хаанаас даа. Зүгээр л тэр хоёр залуугийн чинь царай 20 жилийн дараа ямар аймаар сунах болж гэж төсөөлсөн чинь элэг хөших нь ээ.
******************************
1. Connect
2. Download
3. Disconnect
4. UnZip (Estimated time: 9 сар)
********************************
-Гурван программчинд өөрийн бизнес эхлүүлэх ямар боломж байна?
-Нэг вирус бичээд, нөгөөх нь антивирус бичихэд л хангалттай.
-Тэгвэл гурав дахь юу хийх юм бэ?
-Тэр бүхнийг нь ажлуулах үйлдлийн системийг бүтээхгүй юу...
********************************
Интернэтийн айл болгонд оруулах дуулианаар нэгэн компани «Интернэтийн муу усны сувгаар айл бүхэнд» гэсэн ориг төсөл хийгээд дээшээ өргөн барьжээ. Яаж байгаа юм бэ гэхэд
«Холболт нь баас шиг удаан ч суваг нь өргөн» гэж хариулжээ.
*********************************
«Та интернэт ашигладаг уу» гэсэн сэдвээр санал асуулга явуулахад хамрагдсан хүмүүс 100% «тийм» гэсэн хариу өгсөн нь манай улсад харилцаа, холбооны шинэ технологи ямаршуу түвшинд хөгжиж байгааг харуулсан хэрэг юм.
P.S. Санал асуулгыг интернэтээр явуулсан байна.
********************************
-Хөөе энэ танай хүү ямар хурдан өсдөг юм бэ? Чи арай орой болгон чихнээс нь өргөөд байдаг юм биш биз?
-Хаанаас даа. Зүгээр л орой болгон компьютерийнх нь дэлгэцийг 5 см-аар өндөрлөчихдөг юм…
********************************
Нэг компьютерийн ард суун зогсоо зайгүй юм шивэн ажиллана. Гэтэл гэнэт цонхоор нь цаасанд ороосон тоосго орж ирээд мониторыг оноод будаа болгочихов. Уурласандаа боож үхэх шахсан эр тоосгыг авч ороосон цаасыг нь дэлгэж үзвэл «Хамгийн хямд үнээр чанартай монитор зарна. Утас ....» гээд биччихсэн байж.
********************************
Ажил дээрээ ирээд интернэтэд холбогдох гээд компьютерээ асах гэсэн чинь асдаггүй байна ш дээ. Тэгээд аргагүй эрхэнд ажлаа хийсэн дээ.
*******************************
Зөвлөгөө
-Байна уу? Би сая танаахаас компьютер худалдаж авсан юм аа. Тэгсэн чинь хулганаа пээдэн дээгүүрээ явуулаад захад нь тулгачихсан байхад курсор нь дэлгэцний захад тулахгүй байх юм яах вэ?
-Хулганаа өргөөд пээдээ урагшлуул. Дараа хулганаа буулгаад үргэлжлүүлэн хөдөлгө. Цаашид иймэрхүү байдалд орохгүйн тулд 4 пээдийг хооронд нь скочдоод бэлдчих.
********************************
Дээхэнэ үед хүмүүс тайлбарлахын аргагүй хачин сонин зүйлсийг бурхан, сүнс, ид шидээр тайлбарладаг байсан. Харин одоо ч бол бүгд фотошопоор тайлбарлах болж дээ.
*******************************
Хүн та анхаарал болгоомжтой байгтун. Та компьютерийн ганц товчлуурыг нэг удаа дарахдаа л 1000 микроб алж байдаг гэдгээ мэдэх үү?
********************************
Хакерчин эр хүүхдэдээ үлгэр уншиж өгч байна гэнэ.
-Тэгээд хөөрхий өвгөн далайн эрэг дээр эргэж ирээд алтан загасыг дуудажээ..
-Аав аа, яагаад заавал загасыг дуудсан юм бол?
-Тэр үед маус байгаагүй болохоор өөр хэнийгээ ч дуудах билээ дээ
*******************************
Мэс заслын эмч өвчтнийхөө рентген зургийг үзэж байна гэнэ:
-За…г, эгэм хугарсан, хоёр хавирга цуурсан, шилбэний яс үйрсэн байна. Гэхдээ зүгээрээ Photoshop дээр дор нь засчихна.
*****************************
- Хөөе, зөөгч өө энэ одоо миний салатан дээгүүр юу гээч нь мөлхөөд явнаа?
- Өө, энэ үү? Энэ чинь амин дэм нь илүүдчихээд мөлхөөд гараад ирсэн байна шүү дээ.... Илүү гарсан юм чинь өөр салатанд ингээд хийчихье...
*******************************
Эмэгтэйчүүдийн сүмийн ахлах гэлэнмаа нэг өдөр бүх гэлэнмаа нараа цуглуулан мөргөл хийхээр болов. Мөргөл хийхийн өмнө:
-Эр хүний бэлиг эрхтэнг харсан нь урагш нэг алх гэвэл цугласан гэлэнмаа нараас хоёр нь урагш алхав.
Ахлах гэлэнмаа:
-Yтэр түргэн явж тэр түмпэнтэй рашаанаар нүдээ угааж ариутган нүглээ наминчил.
Нөгөө хоёр нь яваад нүдээ угааж байх юм гэнэ. Дараа нь ахиад л:
-Та нар дундаас эр хүний бэлиг эрхтэнг гараараа барьж үзсэн нь урагш алх гэв. Цугласан гэлэнмаа нараас ахиад хэд нь урагш гарав.
- Ахлах гэлэнмаа:
-Yтэр түргэн явж тэр түмпэнтэй рашаанаар нүд, гараа угааж ариутган нүглээ наминчил.
Нөгөөдүүл очиж хэлснээр нь хийв. Гэтэл гэнэт цугласан гэлэнмаа нар дундаас:
-Яанаа би зарим нэг хүмүүсийг түмпэнд бөгсөө угаахаас нь өмнө амаа угаагаад авъя тэгэх үү гэсэн дуу гарах нь тэр.
**********************************
Төмөр замын рельс дээр тас дайрагдсан солгой гар хэвтэнэ. Зам шалгагч нь цус болсон гарын бугуйнд зүүлттэй цагийг удаан гэгч нь ширтэж байснаа:
- 16.00. Дарханы суудал ахиад л хоцорч байх шив дээ ...
*************************************
Түүхийн хичээл дээр багш асууж байна.
- Чамд найман жил түүх заалаа. За чи Сүхбаатар жанжныхаа хэлсэн үгнээс ганцханыг ч болсон хэлээч дээ.
- Багш аа, тийм амархан юмыг уу?
- Тийм ээ, хэлчихвэл шууд онц тавилаа.
- Янжмаа хө, цайгаа чанаач.
**************************************
Хар тамхичин эр чад хийгээд тамд унажээ. Эргэн тойрноо харвал холгүйхэн том тариан талбай байна гэнэ. Мань эр хар тамхины өвс тарихаар шийдэв. Тэгтэл нэг чөтгөр хүрээд ирэв.
-Яах гэж байна ?
-Хар тамхины өвс тарьдаг юм билүү?
-Яах юм бэ? Чамаас өмнө бүгдийг нь тарьчихсан. Тэр хараач.
Хар тамхичин эр суугаад ургаж гүйцэхийг хүлээв.
-Чи юу хүлээгээд байгаа юм бэ?
-Ургаж гүйцэхийг нь...
-Яах юм бэ, тэр хар даа. Ургаад боловсрочихсон байгаа биз дээ.
Хар тамхичин эр түүж эхлэв.
-Түүх хэрэггүй ээ. Тэр. Тэнд түүгээд овоолчихсон байна.
Хар тамхичин эр цаас гаргаж эрээд ороож эхлэв.
-Ороох хэрэггүй ээ. Тэр ороосон хар тамхи дүүрэн байга биз.
Хар тамхичин эр хамгийн том ороомгийг нь сонгож аваад, арай багыг нь чөтгөрт өгөв. Асаах гэтэл шүдэнз байдаггүй гэнэ. Хайгаад хайгаад олсоногүй, чөтгөрөөс асууж байна гэнэ.
-Хөгшөөн чамд шүдэнз байхгүй биз?
-Хар малаа, Шүдэнз байсан бол энд там биш диваажин байхгүй юу....
******************************
Сэтгэгдэл үлдээх
Энэ бол сэтгэгдэл бичих талбар. Ёс зүйд нийцэхгүй зүйл бичвэл шууд устгана гэдгийг анхаарна уу!!!