Monday, January 5, 2009

Осол (өгүүллэг)

Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай буюу 180км/цаг хурдтай давхиж байсан бөгөд тэдний хооронд ийм яриа өнгөрчээ.
Бүсгүй: Хурдаа багасгаач гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ харин ч зугаатай бгаа юм бишүү? Б
үсгүй: Гуйж байна хурдаа багасгаачдээ!
Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч дээ.
Бүсгүй: Би чамд хайртай. Гэхдээ хонгор минь Жаахан хурдаа багасгалдаа тэхүү
Залуу: Одоо наймаг чангаас чанга тэврээч! Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв...
Залуу: Малгайг минь аваад өмсчих , миний толгойг бариад байна... Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ: Мотоциклийн осол; Тоормс нь эвдэрснээс болж мотоциклтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрийн нэг нь газар дээрээ амь насаа алджээ. Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн Тормс нь эвдэрснийг ойлгожээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй. харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа нь өөрийн өмсөж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүйдээ зүүлгээд өөрөө амиа алджээ...

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

oh ysn so uguulleg ve he2

Сэтгэгдэл үлдээх

Энэ бол сэтгэгдэл бичих талбар. Ёс зүйд нийцэхгүй зүйл бичвэл шууд устгана гэдгийг анхаарна уу!!!

11г ангийн БЛОГ ©Template Blogger Green by Dicas Blogger.

Free counter and web stats

Дээшлэх